Манай улсын зах зээлд шалны халаалтын ямар шийдлүүд байна вэ?

Манай улсын зах зээлд шалны халаалтын ямар шийдлүүд байгаа вэ? Үнэ ханш, алийг нь сонгох вэ? Tэдгээрийн онцлог шинж чанарын талаар товч тайлбарлая.

Сүүлийн үед манайханы хамгийн өргөн хэрэглэж байгаа халаалт бол Карбон Плёнк юм. Үнийн хувьд харьцангуй боломжийн 1м2 нь 30.000-35.000 төгрөгний үнэтэй.1м2 цахилгаан зарцуулалт 200 ватт, халалт сайн байдаг. Тавигдах шалны гадаргуйг төдийлөн голоод байхгүй, АОС, Монгол гэр гээд бүх газарт суурилуулах боломжтой.

Хавтан халаалт. 1см зузаан хавтан учир бат бөх, доороосоо дулаалгатай байдаг. Үнийн хувьд 1м2 нь 45.000 төг. Шалны гадаргуу тэгш биш бол хөдөлгөөнтөй болдог учир тэгш гадаргуу дээр тавина. Гол төлөв АОС, Монгол гэрт суурилуулна.

Кабель халаалт. Гол төлөв ариун цэврийн өрөө гэх мэт газарт бетон, плитан зуурмагт живүүлсэн байдлаар суурилуулна. Цахилгаан зарцуулалт 10м нь 500в. Шалны гадаргуу голохгүй. Үнэ 1м2 45.000-55.000 төг.

Гуурсан халаалт. Суурилуулах ажил нилээд ихтэй, бетон зуурмагт живүүлж далдалдаг. Хэрэв суурилуулалтын дараа ямар нэг асуудал гарвал шалаа хуулах ажил гарч болзошгүй байдаг. Голоор нь ус юмуу тосол гүйлгэдэг учир хөлдөөж болохгүй. Нэгдсэн халаалттай орон сууцанд илүү тохиромжтой байдаг.