Яагаад заавал шалны цахилгаан халаалт гэж?

Яагаад заавал шалны цахилгаан халаалт гэж, бусад халаалтын эх үүсвэрүүдээс юугаар давуу вэ?
Манай улс Сибирийн эрс тэс хүйтэн сэрүүн уур амьсгалтай цаг агаарын бүсд оршдог, хүйтэн сэрүүний улирал урттай. Жил болгон өвөлжилтийн бэлтгэл гэдэг асуудал босож ирдэг. Энэ үеээс нүүрсний үнэ нэмэгдэж та бид хэрхэн байраа дулаалах, ямар халаалтыг сонгох зэрэгт толгойгоо гашилгах нь элбэг байдаг. Тиймээс хэрэглэгч таны сонголтонд нэмэр болох үүднээс өөрийн зүгээс зах зээлд худалдаалагдаж байгаа манай оронд өргөн хэрэглэгддэг халаалтын төхөөрөмжүүдийн сайн муу талуудыг товч харьцуулахыг хичээв.

Нам даралтын зуух, нүүрсэн зуух
Арчилгаа, тордолгоо ихтэй, тогтмол цагт байнга нүүрсээр цэнэглэж байхгүй бол гал алддаг, хуримтлагдсан хийг тогтмол гаргаж байхгүй бол тэсэрч дэлбэрэх аюултай /нам даралтын зуух дэлбэрснээс болж багагүй тооны хүн нас барж, гэмтэж бэртсэн байдаг/, хэсэгчилж ашиглах боломжгүй, хүүхэд хөгшид арчилах аюултай, зуухыг маш зөв сонгохгүй бол жил болгон солиход хүргэдэг. Нэг бол эсрэгээрээ хэт их халдаг, тохируулах боломжгүй, багагүй хэмжээний түлш зарцуулдаг.

Цахилгаан бойлуур /220в, 380в/
Нэг дор их хэмжээний цахилгаан зарцуулдаг учир хүчдэл голомтгой /тогны хүчдэл муу газарт ажиллахгүй /, анх суурилуулалтын зардал өндөртөй, цахилгаан зарцуулалт хэт өндөр, хэсэгчилж ашиглах боломжгүй.

Ашигласан тосоор ажилладаг зуух. Энэ зуухны талаар энд дурдах бараг илүүц биз.

Бүх төрлийн шалны халаалтын эх үүсвэрүүд.Үүнд Карбон плёнкон халаалт, хавтан халаалт, кабел халаалт, гуурсан халаалт гэх мэт.


Эдгээр нь нэг дор их хэмжээний тог зарцуулдаггүй учир тогны хүч голохгүй, цахилгаан зарцуулалт багатай, өрөө тус бүрээр буюу хэсэгчилж ашиглаж болдог, шалнаасаа халдаг учир доороос жиндүүлдэггүй, агаар хуурайшуулдаггүй, манайхтай ижил төстэй уур амьсгалтай ОХУ-д өргөн хэрэглэгддэг гээд олон давуу талууд байгааг хэрэглэгч та мэргэн ухаандаа тунгаана буй за.