Угсармал байшингууд бараг бүгд дулааны алдагдал ихтэй өвөлдөө маш хүйтэн байдаг яах вэ?

Та бидний сайн мэдэх хуучин *Соц* үеийн угсармал байшингууд бараг бүгд дулаан алдагдал ихтэй өвөлдөө маш хүйтэн байдаг. 1,3,4,10,11,13,6 -р хороололууд гээд дурдвал бараг манай нийслэлийн тал хувь нь хүйтэн. Ийм орон сууцыг дулаалах ямар шийдэл байна вэ? дулаан бол 1000 лан гэдэг биз дэ?


Сүүлийн 3-4 жил энэ мэт хуучны угсармал байшинг дулаалах нэг шийдэл гарч ирсэн нь EPS, XPS хавтан буюу хөөсөнцөр хавтангаар гадна ханыг дулаалах юм /зурган дээрх шиг /. Гэвч бодит байдал дээр энэ нь хуучнаасаа мэдээж хавь дээр боловч төдийлөн хангалтгүй байдаг. Одоо яах вэ? халаалтаа нэмэх хэрэгтэй байдаг. Станцаас ирж байгаа дулаан бол тогтмол байдаг, ганц нэг хороололд зориулан тусгайлан илүү халаана гэж байхгүй, өөрсдөө учраа олох хэрэгтэй. 


Энэ үед та шалны халаалт тавиулах хэрэгтэй. Таны гэр орны халаалтын чадавхи хамаагүй дээрдэх бөгөөд төдийлөн ажил бололгүйгээр гэр орондоо дулаан тав тухтай орчныг бий болгоно.