Амины орон сууцны төгс дулаалга

БАЙШИН ОЙРОЛЦООГООР 25% ОРЧИМ ХУВИЙН ДУЛААНЫГ ДЭЭВРЭЭСЭЭ, 35% ОРЧИМ ХУВИЙН ДУЛААНЫГ ХАНАНААСАА, ЗА ТЭГЭЭД ТУС ТУС АРВААД ОРЧИМ ХУВИЙН ДУЛААНЫГ ШАЛ, ХААЛГА, ЦОНХНООСОО АЛДДАГ ГЭСЭН ТООЦОО БАЙДАГ. ТЭГВЭЛ ТА БИД АМИНЫ ОРОН СУУЦАА ИЖ БҮРЭН ДУЛААЛСНААР ЦААШИД АШИГЛАЛТЫН ЗАРДАЛЫГ ЭРС БУУРУУЛЖ ӨГДӨГ БАЙХ НЬ. НӨГӨӨТЭЙГҮҮР БИД БҮХЭН ДУЛААЛГЫН МАТЕРИАЛУУД ТЭДГЭЭРИЙН ДУЛААН ДАМЖУУЛАХ КОЭФФИЦЭНТ ГЭДЭГ ЗҮЙЛСИЙН ТАЛААР МАШ ДУТУУ ДУЛИМАГ ОЙЛГОЛТТОЙ БАЙДАГ. ШАЛАА БЕТОНДОЖ КАРТОН ЦААС ДЭВССЭНЭЭ ШАЛАА ДУЛААЛЧЛАА, ГАР ХҮРЭХЭД ҮЙРЭЭД УНАДАГ 5-10см ХӨӨСӨНЦӨР ХАВТАН ХАНА ДЭЭВЭРТЭЭ ХИЙСНЭЭ ДУЛААЧЛАА ГЭЖ АНДУУРДАГ. ГЭТЭЛ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ЧАНАР МУУТАЙ МАТЕРИАЛУУД НЬ НЭМЭР БОЛОХООСОО НЭРМЭЭС БОЛОХ НЬ ИХ. АДАГЛААД Л ХУЛГАНА ШАВЬЖНЫ ИДЭШ УУШ БОЛОХООС ГАДНА ГАЛД МАШ ШАТАМХАЙ. МӨН СҮҮЛИЙН ҮЕД ШҮРШДЭГ ХӨӨСӨӨР АМИНЫ ОРОН СУУЦЫН ДЭЭВЭР ХАНА ТУУРГЫГ ДОТОР ТАЛААС НЬ ДУЛААЛУУЛЖ БАЙГАА ХАРАГДДАГ. ЭНЭ НЬ ТУЙЛЫН БУРУУ ШИЙДЭЛ. АМИНЫ ОРОН СУУЦЫГ ДОТОР ТАЛААС НЬ ШҮРШДЭГ ХӨӨСӨӨР ДУЛААЛДАГ СТАНДАРТ БАЙДАГГҮЙ .

ЯАГААД? УЧИР НЬ ДЭЭР ДУРЬДСАНЧЛАН ХУЛГАНА ШАВЬЖНЫ ИДЭШ БОЛОХООС ГАДНА ГАЛД ШАТАМХАЙ. ШҮРШДЭГ ХӨӨСИЙГ ЗӨВХӨН ТОМ ХЭМЖЭЭИЙ АГУУЛАХ САВ, БАЙШИНГИЙН ДЭЭВРИЙГ ГАДНА, ДОТОР ТАЛААС НЬ ДУЛААЛАХАД Л АШИГЛАДАГ БАЙХ НЬ.  


МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГАТАЙ ГАЗАР, СТАНДАРТ ДУЛААЛГЫН МАТЕРИАЛААР БАЙШИНГАА НЭГ Л УДАА ДУЛААЛУУЛСАН БАЙХАД ДАХИЖ ХЭЗЭЭ Ч ГАР ХҮРДЭГГҮЙ, ЗУНДАА СЭРҮҮН, ӨВӨЛДӨӨ ДУЛААХАН БАЙЖ ЦААШИД АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ БАГА ГАРАХ НЬ ЭРГЭЭД ТАНЫ ЭДИЙН ЗАСАГТ МАШ ИХ ТУСТАЙ. МАНАЙ КОМПАНИ АМИНЫ ОРОН СУУЦНЫ ИЖ БҮРЭН ДУЛААЛГЫГ ОРОС ТЕХНОЛОГИ, ОХУ-д ҮЙЛДВЭРЛЭГДСЭН ДУЛААЛГЫН МАТЕРИАЛУУДААР МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.