Шалны халаалтын дулаан тусгаарлагч зориулалтын дэвсгэр

Шалны плёнкон болон кабелан халаалтыг тавихад дулаан тусгаарлагч 5мм зузаантай зориулалтын дэвсгэрийг дэвсэж өгдөг. Энэ нь халаалтыг доошоо шалруу алдахгүй байж дээш нь чиглүүлэх маш чухал үүрэгтэй юм.Үнийн хувьд ч Хятад улсад үйлдвэрлэсэн материалаас бараг 10 дахин илүү үнэтэй байдаг.
Гэтэл сүүлийн үед мөнгөний хойноос хэт улайрсан зарим нэг хувь хүн, компаниуд зориулалтын бус Хятад улсад үйлдвэрлэсэн маш нимгэн паркетний дэвсгэрийг халаалтны дэвсгэр болгож ашиглах явдал ихээр гарч байна. Ингэснээр зориулалтын бус дэвсгэр нь халаалтандаа хайлж галын аюул үүсгэхээс гадна доошоо дулаанаа шууд алдаж эхэлдэг. Ийм болсон халаалтны халаах чадвар, дулаан тусгаарлах чадвар эрс мууддаг учир 2 дахин ажил болдгийг шалны халаалт тавиулахаар зэхэж буй ТА бүхэн анхаарч, мэргэн оюундаа нэгийг тунгаана буйзаа.
Манай компанийн хувьд БНСУ-д үйлдвэрлэгдсэн 5мм-н зузаантай дулаан тусгаарлагчыг бүх халаалтан доороо дэвсэж өгч байгааг дуулгахад таатай байна.