Агаарын бохирдлыг бууруулах шийдэл цахилгаан халаалт

Агаарын бохирдлыг бууруулах нэг арга бол байшингаа цахилгаан халаалтаар шийдэх явдал юм. Ямар ч сайн шийдэлтэй зуух байлаа гээд нэгэнт ямар нэгэн түлш хэрэглэж байгаа л бол тодорхой хэмжээний хорт утааг байнга ялгаруулж байдаг. Дэлхий нийтээрээ дулаарлыг багасгах, хүлэмжийн хийг бууруулах тал дээр анхаарлаа хандуулж байхад манай улсад харин ч эсрэгээрээ хэдэн тэрбум төгрөг утаагүй гэгдэх зууханд төсөвлөж, эрчим хүчний үнээ нэмж суудаг. Дунджаар нэг Монгол гэрт өвөлждөг айл өвөлдөө 2-3 Портер нүүрс түлдэг. Энэ нь зах зээлийн ханшаар 400,000-600,000 төгрөг байдаг. Харин төрөл бүрийн цахилгаанаар тэжээгддэг шалны халаалтыг тавиулснаар хүйтэн сэрүүний улиралыг дунджаар 200,000-300,000 төгрөгний зардалтайгаар давж болох юм. 

Айл өрх бүхэн цахилгаан эх үүсвэрээс тэжээгдэх халаалттай болохын тулд хямд цахилгаан эрчим хүч хэрэгтэй, хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэр бол АЦС юм.