ТАНАЙД ЯМАР ХАЛААЛТ ЗӨВ СОНГОЛТ БОЛОХ ВЭ?

ХАЛААЛТЫН ТОДОРХОЙ НЭГ ШИЙДЛИЙГ ЭНЭ Л ХАМГИЙН САЙН ОНОВЧТОЙ ГЭЖ ХЭЛЭХ НЬ ТУН ӨРӨӨСГӨЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ. ТУХАЙЛБАЛ ТОГ ОЙР ОЙРХОН ТАСАРДАГ, ТОГНЫ ХҮЧ МУУ, ЦАХИЛГААНГҮЙ ГАЗАР ТОГООР АЖИЛЛАДАГ ХАЛААЛТУУД МЭДЭЭЖ ЗӨВ СОНГОЛТ БОЛЖ ЧАДАХГҮЙ, ХАРИН НҮҮРС ТҮЛДЭГ НАМ ДАРАЛТЫН ЗУУХ Ч ЮМ УУ УЛАМЖЛАЛТ ЗУУХУУД ЗӨВ СОНГОЛТ БОЛНО. БАЙНГА АМЬДАРДАГГҮЙ ЗӨВХӨН ЗУНДАА ГАРДАГ ЭСВЭЛ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ХААЯАДАА ОЧДОГ ЗУСЛАНГИЙН БАЙШИНТАЙ АЙЛД БОЛ НАМ ДАРАЛТЫН, УЛАМЖЛАЛТ, ЦАХИЛГААН ЗУУХ ГЭХ МЭТ УС ХАЛААЛДАГ ЗУУХУУД НЬ ЯАВЧ ЗӨВ СОНГОЛТ БОЛОХГҮЙ.

ТЭДГЭЭР НЬ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ХЭТЭРХИЙ ХАМААРАЛТАЙ, НҮҮРС ҮНС ОРУУЛЖ ГАРГАХААС ӨГСҮҮЛЭЭД ЖААХАН ОРХИОД ЯВАХАД СҮЛЖЭЭНИЙ УС ТОСОЛ НЬ ХӨЛДӨЖ БӨӨН АЖИЛ УДДАГ БАЙХ ЖИШЭЭНИЙ. ХАРИН ШАЛНЫ ХАЛААЛТЫН ШИЙДЛҮҮД НЬ ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ БОЛДОГ.УЧИР НЬ ТЭДГЭЭР НЬ ЦАГЫН ГОРИМООР, ХЭСЭГЧИЛЖ АЖИЛЛУУЛЖ БОЛДОГ ХӨЛДӨЖ МУУДНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ НЭГ ЁСОНДОО ДЭРГЭД НЬ ЗААВАЛ ХҮН МАНААД ЗОГСООД БАЙХ ШААРДЛАГА БАЙДАГГҮЙ, ТОГ ЦАХИЛГААН НЬ БАЙХАД Л ХАВААСАГ.МӨН ХАЛААЛТ ТААРУУ ОРОН СУУЦ, АМИНЫ ОРОН СУУЦ ЗЭРЭГТ ХАВСАРСАН БАЙДЛААР ШАЛНЫ ХАЛААЛТ ХИЙХ НЬ ОНОВЧТОЙ ЗӨВ ШИЙДЭЛ БАЙНА ГЭДЭГ НЬ ХАРАГДААД БАЙГАА.ЯАГААД? ТЭДГЭЭР НЬ ЗАЙ ТАЛБАЙ ЭЗЭЛДЭГГҮЙ, ХЭСЭГЧИЛЖ АЖИЛЛУУЛЖ БОЛДОГ, ДООРООС ЖИНДЭЛТИЙГ ЗОГСООДОГ, ТӨВИЙН ХАЛААЛТ ХАРААХАН ИРЭЭГҮЙ ЭСВЭЛ ХАЛААЛТ ЗОГССОН ҮЕД ӨӨРСДИЙН ДУРААР АЖИЛЛУУЛЧИХНА. 

ХАВСАРСАН БАЙДЛААР АШИГЛАЖ БАЙГАА АОС-тай АЙЛД БОЛ ИДЭР ЕСИЙН ХҮЙТНЭЭС БУСАД ҮЕД ӨӨРИЙН ҮНДСЭН ХАЛААЛТ НЬ ЗАРДАЛ ЧИРЭГДЭЛ ИХТЭЙ БАЙХ НЬ ЭЛБЭГ БАЙДАГ УЧИР ШАЛНЫ ХАЛААЛТАА ТАВИАД ЯВЧИХАД ПОДХИЙЧИХДЭГ.МОНГОЛ ГЭРТЭЙ АЙЛ ӨРХ ЖУУЛЧНЫ БААЗЫН ГЭРҮҮД ГЭХ МЭТ ГАЗАРТ БОЛ ШАЛНЫ ХАЛААЛТ МӨН Л ОНОВЧТОЙ ЗӨВ СОНГОЛТ БОЛОХ НЬ ХАРАГДААД БАЙГАА.

ГЭХДЭЭ БОЛЖ ӨГВӨЛ ЗААВАЛ ШАЛНЫ ДУЛААЛЛАГАТАЙ ХАМТ ТАВИУЛБАЛ БҮР ҮР ДҮНТЭЙ БОЛОХ НЬ АЖИГЛАГДСАН.ГЭР МААНЬ ӨӨРӨӨ ТАЛБАЙ ТӨДИЙЛӨН УУЖИМ БИШ УЧИР ЭНД ТЭНД ЗАЙ ЭЗЭЛСЭН ХАЛААЛТУУД ТАВИХ НЬ ТӨВӨГТӨЙ БАЙДАГ, БАГА НАСНЫ ХҮҮХЭД ОЧООД ТҮЛЭГДЧИХНЭ ГЭСЭН АЮУЛ БАЙХГҮЙ, ЖУУЛЧНЫ ГЭРТ БОЛ ЗУУХ ГАЛЛАХААР НЭГ БОЛ ХЭТ ХАЛААД ААН НЭГ БОЛ ХЭТ ХӨРӨӨД ЗА ТЭГЭЭД ГАЛЧ НЬ ОРЖ ГАРААД ЗОЧНЫХОО ТАВ ТУХЫГ НЬ АЛДАГДУУЛААД БАЙДАГ.
2017-1-1 нээс ЭХЛЭЭД ГЭР ХОРООЛОЛЫН АЙЛУУДАД ШӨНИЙН ТОГНЫ ХЭРЭГЛЭЭГ ТЭГЛЭЖ БАЙГАА НЬ ТУН САЙШААЛТАЙ ЮМ.ХЭРЭВ БАЙШИН САВНЫ ТАНЬ ДУЛААН АЛДАГДАЛ НЬ БАГАТАЙ БОЛ ШӨНӨДӨӨ ЦАХИЛГААН ХАЛААЛТУУДАА ТУЛТАЛ НЬ АЖИЛЛУУЛААД ӨДӨРТ НЬ БАГАСГААД ЯВАХАД САРЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГЭЭ ДОР ХАЯЖ 2 ДАХИН БАГАСГАЖ БОЛОХООР ХАРАГДАЖ БАЙНА.