ШАЛНЫ ДУЛААЛГА

БАЙШИН ОЙРОЛЦООГООР 15 ОРЧИМ ХУВИЙН ДУЛААНЫГ ЗӨВХӨН ШАЛНААСАА АЛДДАГ.МАНАЙХАН АОС/АМИНИЙ ОРОН СУУЦ/, ГЭРЭЭ БАРИХДАА СУУРИА САЙНДАА Л 10-20см БЕТОНДООД ОРХИДОГ БОЛ МОНГОЛ ГЭРТ ДИЙЛЭНХ НЬ ШУУД ХӨРСӨН ДЭЭРЭЭ МОДОН ШАЛАА ТАВИАД Л ГЭРЭЭ БАРЬЦГААДАГ. ЭНЭ МЭТ ШИЙДЛҮҮД НЬ ШАЛАА ДУЛААЛАХГҮЙ ОРХИЖ БАЙГААГААС ОГТ ЯЛГААГҮЙ.ХАНА, ТААЗ, ЦОНХОО ДУЛААЛААД ШАЛАА ТААААГ МАРТЧИХДАГ.ГЭТЭЛ ӨВЛИЙН УЛИРАЛД МАНАЙД ХӨРС ӨНГӨН ХЭСЭГТЭЭ 2м ХҮРТЭЛ ХӨЛДДӨГ.


ЗА ИНГЭЭД БАЙШИН САВАА БАРИАД ОРОХДОО НАМ ДАРАЛТЫН ЗУУХ, ТӨСЛИЙН ЗУУХ, ЦАХИЛГААН ЗУУХААР Ч ЮМ УУ ХАЛААЛТАА ШИЙДЭЭД АМЬДРАХАД ПААР НЬ САЙН ХАЛААД БАЙГАА ХИРНЭЭ ДООРООСОО СИЙГЭЭД БАЙХ ТОХИОЛДОЛУУД ИХ ГАРДАГ. РАДИАТОР ХАЛААГУУРТАЙ ТОХИОЛДОЛД ӨРӨӨН ДОТОРХ АГААР ДЭЭРЭЭСЭЭ ЭХЭЛЖ ХАЛДАГ БОЛОХООР ЗУУХ ХИЧНЭЭН БҮРЭН ЧАДЛААРАА АЖИЛЛАСАН Ч ДООРОО СЭРҮҮХЭН БАЙДАГ УЧИР ЗУУХ АМРАЛТГҮЙГЭЭР ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАЖ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮРГҮЙ ЗАРДАЛ ИХ ГАРГАДАГ.МОНГОЛ ГЭРТ БОЛ ДООРООСОО ЧИЙГ ЦАН ЦОХИХ ТОХИОЛДОЛУУД Ч ИХ ГАРЧ БАЙГАА АЖИГЛАГДДАГ.


ДУНДАЖ ХЭМЖЭЭНИЙ ХАУС/100м2-200м2/ЫГ ХАЛААХАД 24кв-Н ЦАХИЛГААН ЗУУХ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАЖ САРДАА ЗӨВХӨН ТОГНЫ МӨНГӨ Л ГЭХЭД 1 САЯ ХОЛ ДАВСАН ЗАРДАЛ ГАРДАГ БОЛ ШАЛНЫ ДУЛААЛГА, ШАЛНЫ ХАЛААЛТТАЙ ХАМТ ТАВИУЛСНААР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨЛБӨР САРДАА 200.000-500.000 ТӨГРӨГ ГАРДАГ. 


БИД БҮХЭН ОРОС ТЕХНОЛОГООР ОХУ-д ҮЙЛДВЭРЛЭГДСЭН ШАЛНЫ ДУЛААЛГЫН ЗОРИУЛАЛТЫН ПЕНОПОЛИСТРОЛ ХАВТАН,ЧУЛУУН ХӨВӨН, ЭРДЭСТ ХӨВӨН ГЭХ МЭТ ГАЛД ШАТДАГГҮЙ, ДЭМЖДЭГГҮЙ ДУЛААН ДАМЖУУЛАХ КОЭФФИЦЕНТ ХАМГИЙН БАГА /0,036-0,040 / МАТЕРИАЛУУДААР ШАЛ ДУЛААЛАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА.ӨӨРСДИЙН АМЬДРАН СУУХ СУУЦАА НЭГ Л УДАА МАШ САЙН ДУЛААЛУУЛСАН БАЙХАД ЦААШИД ХАЛААЛТЫН ЗАРДАЛ БАГА ГАРЧ ТАНЫ ЭДИЙН ЗАСАГТ АЛСДАА ТОМ ХЭМНЭЛТ БОЛНО ГЭДГИЙГ ТА БҮХЭН ТУНГААНА БУЙЗА.


ШАЛАА ДУЛААЛУУЛСНААР ДООРООСОО СИЙГЭЛТ ЗОГСОНО, ЗУУХНЫ /РАН/ ГОРИМД АЖИЛЛАХ ИНТЕРВАЛ ХОЛДОЖ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНЫ ЗАРДАЛ ЭРС ХЭМНЭГДЭНЭ. ШАЛНЫ ХАЛААЛТТАЙ ХАМТ ХИЙВЭЛ ҮР ӨГӨӨЖ ӨНДӨРТЭЙ.