Дулаалга шалны халаалт нэг дор

Дулааны алдагдалгүй байшин барих нь манайх шиг эрс тэс хүйтэн цаг ууртай бүсэд амин чухал асуудал яалтчгүй мөн. Тодорхой зураг төслөөр баригдаж байгаа барилга бол дулаалгыг ямар материалаар хэр зузаантай хийгдэхийг заагаад өгчихдөг тул ерөнхийдөө боломжын. Харин амины орон сууц /АОС/, таун хаус, зуслангийн байшин зэрэгт бол бид бүхэн тэр болгон барилгын зураг төсөл болоод байдаггүй. Дулааны алдагдалгүй байшин бариулсны гол үр дүн нь хүйтний улиралд гардаг.

Тухайн халаалтын эх үүсвэр /зуух, цахилгаан бойлуур, шалны халаалт гэх мэт бие даасан халаалтууд/ нь дулаан алдагдалгүй байшинд ажиллах давтамж нь холдосноор төдий чинээ эдийн засгийн хэмнэлт болох юм. Эсрэгээрээ дулааны алдагдал ихтэй байшинд тухайн халаалтын эх үүсвэрүүд зогсоо зайгүй ажилласнаар таны эдийн засагт ихээхэн дарамт болдог. 


За ингээд байшингаа дулаалчихдаг юм байж, харин одоо ямар халаалтын эх үүсвэрийг сонгох вэ, нүүрс түлдэг зуухнууд бол мэдээж хүний хүчин зүйлээс хэтэрхий хамааралтайн дээр дулаан алдагдалгүй байшинд бол үнэндээ тохирохгүй. Цахилгаан бойлуур байж болох ч ашиглалтын зардал хэт өндөр, хэсэгчилж ажиллуулж болдоггүй, ажиллуулахгүй хэт хоногоор орхиод явья гэхээр сүлжээний ус нь хөлдчих гээд бас хэрэндээ л толгойд тоо бодуулчих гээд байдаг. Аа харин шалны халаалт туйлын тохиромжтой, яагаад тэрэв? Өгөгдсөн хэмд тасалгааны хэм хүрэхэд автоматаар унтарна, эргээд дулаанаа алдаад хүйтрэх буюу тасалгааны хэм доошилоход автоматаар залгагдана, хэсэгчилж ажиллуулж болдог, хүн манаад зогсоод байх шаардлагагүй, анх суурилуулалтын зардал ихгүй, тогны мөнгө нь ч боломжын гээд дурдаад байвал өөр илүү гарах халаалтын эх үүсвэр алга гээд хэлчихэд хилсдэхгүй.