Дулаан алдагдалгүй бол хүжийн галаар ч гэрээ халааж болно

Хэрэглэчдийн маань хамгийн ихээр асуудаг нэг зүйл бол шалны халаалт тавиуллаа гэхэд тогны төлбөр сардаа хэд орчим гарах вэ гэдэг асуулт байдаг. Бидний зүгээс таны сарын төлбөр яг тэд эд гарна гэж хэлэх боломжгүй, яагаад гэвэл шалны халаалт ч юмуу өөр ямарч халаалттай байсан гэсэн халаалтын зардал хэд гарах нь танай байшин сууцны дулаан алдагдалаас шууд хамаарах болохоос бус ямар нэг ид шидтэй тог бага зарцуулдаг гэх халаалтын үүсвэрээс хамаарахгүй болохоор тэр. Сүүлийн үед тог бараг зарцуулдаггүй, сүүлийн үеийн дэвшилтэт технологи энэ тэр гэсэн халаалтын эх үүсвэрүүдээс яг шалгараад тодроод гараад ирсэн нь үнэндээ алга, учир нь эрчим хүчний зардал хэр гарах нь халаалтын эх үүсвэрээс бус танай байшин сууцны дулаан алдагдаас шууд хамаарах болохоор тэр шүү дээ.

Яг үнэндээ дулаан огт алдагдалгүй байшин гэж бараг алга гээд хэлчихэд бараг хилсдэхгүй, ханаа овоо дулаалсан байдгийм гэхэд дээвэр хангалтгүй, цонх хаалга, шалаараа сийгэлттэй байх нь түгээмэл байна. Мэдээж дулаан алдагдалттай бол халаалтын зардал нь төдий чинээ их гарч таарна. Харин энэ халаалтын зардал нь нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй учир манайхан төдийлэн их ач холбогдол өгч харагддаггүй. Нэг үгээр хэлэхэд манайхны сууцнуудын дулаан алдагдал хөмөрсөн шүүрэн шанага шиг байгаа учир нүүрс их түлж байна, тогны зардал их гарч байна.


Хойд туйлын хүйтэнд цас мөсөн сууцанд амьдардаг Эксимосчууд гэж бий. Тэдний сууцыг Иглу гэж нэрлэх ба тооно буюу цонхгүй, хаалга буюу орц гарц нь шалтайгаа бараг нэг түвшинд байх ба гадаа ямар хүйтэн байсан сууцан дотор 0 хэмтэй байдаг. Мэдээж сууцан дотор учир зүггүй гал түлээд байдаггүй, тэдэнд тийм түлээ ч байхгүй. Өчүүхэн төдий гал түлж хоол ундаа залгуулан амьдрах ба сууц нь өөрөө дулаан агаарыг гадагшлуулдаггүй. Эсрэгээрээ нүүдэлчин малчин Монголчууд бид бүхэн гэрээс гараад л нил “түлээн далай” дунд амьдарч ирсэн болохоор амьдралын шаардлагаар гэрээ дулаалах талаар санаа зовох шаардлага огт байсангүй. Гэвч хүмүүс хотжиж нүүдэлчин амьдралаас холдохын хамтаар уламжлалт Монгол гэрийг арай өөр түвшинд аваачих шаардлага яалтчгүй гарч ирж байна. Энэ нь гэрийг дулаан алдагдалгүй болгох, орчин үөийн хотын өнгө аяст нийцүүлж илүү тухтай смарт болгох талаар хөгжүүлэх хэрэгцээ юм.


Тэгэхлээр бид бүхэн байшин сууц, гэрийг дулаан алдагдалгүй болгож сайн дулааж чадвал хоногийн 24 цаг байнга ямар нэг халаалт ажиллуулах шардлагагүй болно. Ингэснээр Эксимосчуудын сууц шиг өчүүхэн төдий галаар шаардлагатай дулааныг үүсгэх боломжтой болно.

 
Шалны халаалт, байшин дулаалгын мэргэжлийн компани Соутпик ХХК 
Утас 8611-0900, 8021-2292